Pages

Wednesday, August 24, 2011

Дэлхийн шатрын түүхээс №2

Стейницийн онол
Стейниц дэлхийн хамгийн анхны шатрын аварга.
Өрөг эхлэхэд шууд довтлох гэдэг утгагүй юм. Шатарчид эхлээд бага зэргийн давууг олохын тулд бодоо маневрлаж хүлээж тоглох, давууг олсон гэж үзвэл довтлох, хэрвээ давуутай бол довтлоход хэдийгээр олоход хэцүү ч уран гоё хувилбар байрлалын гүнд нуугдаж байдаг.

Давуу тал гэж юу юм вэ? Заавал тийм зүйлгүй бол довтлох боломжгүй гэж үү? Давуу талтай гэдгээ яаж мэдэх вэ?
Стейниц анх байрлалыг үнэлж тоглодог байжээ. Түүний хувьд мэддэг, өмнө нь төстэй байрлал тоглож байсан, түүний мэдлэгийн хүрээнд байх байрлал үүсвэл хялбархан үнэлж довтлох уу хамгаалах уу гэдэг ээ сонгодог байв. Харин түүний мэдэхгүй эргэлзээтэй байрлал үүсвэл хамгаалахыг илүүд үздэг байжээ. Орчин үед түүний онолыг хөгжүүлж байрлалыг үнэлж тоглодог болсон.
Байрлалыг үнэлэхэд нөлөөлөх хүчин зүйлс
  • Ноёны байрлал, довтлогдох аюултай эсэх
  • Материалын харьцаа
  • Хүүний бүтэц
  • Задгай ташуу, босоо, хөндлөн шугам
  • Боднуудын уялдаа холбоо
  • Төвийг эзлэсэн эсэх
  • Сайн тэмээ, муу морь
  • Сул буудал
  • Задгай хурц эсвэл байрлалын тогтуун байрлал
  • Нүүргүй хүү
  • Жигүүрийн давуу тал
  • Төгсгөлд хэнд давуутай вэ?
  • Орон зайн давуу
  • Цаг хугацааны давуу
  • Хос тэмээ
гэх мэт маш олон үзүүлэлтээр үнэлдэг. Компьютерийн программд болд үүнээс ч олон төрлийн үзүүлэлтээр тоон үнэлгээ өгч байрлалыг үнэлдэг.
Жишээ 1


Байрлалыг үнэлье.

1. Хард яагаад нэг + илүү өгөв? Хэдийгээр цагааны хүүнүүд төвийг эзлэсэн боловч бод цөөрч төгсгөлд орвол хард ашигтай.
2. Бод хүү тэнцүү байна. Нэмэлтээр бодуудыг хооронд нь харьцуулбал: 4 тэрэг хоорондоо адилхан хүүний ард байна. Харын бор хөлийн тэмээ цагааны бор хөлийн тэмээнээс сайн эсрэгээрээ цагааны цагаан хөлийн тэмээ харын цагаан хөлийн тэмээнээс сайн байна. Бэрс болон морьнууд адилхан байрлалтай байна.
3. Цагаан төвийг эзлэсэн боловч харын бор хөлийн тэмээ их ташуу шугамд даралт үзүүлж байна. Тоглолт төгсгөлд ороогүй байгаа учраас цагааны төвийн идэвхжил аюултай учраас +
4. Гараа учраас дөнгөж хөнгөн боднууд гарсан байна. Боднуудын уялдаа холбоо хоёр тал гайхалтай байна. Цагаан төвийг дэмжсэн хар төвийг довтолсон байна.
5. Цагааны ноёны эргэн тойронд сул буудал байхгүй байна. Эсрэгээрээ харын ноён уруу эв нь таараад довтолвол бор хөлийн тэмээнээс өөр хамгаалагчгүй байна. Мөн төвд давуутай тал хүчээ жигүүр үрүү зөөхөд хурдан байдаг. +
Гэх мэтээр үнэлвэл цагаан + ээр илүү байна. Компьютерээр бол + 0,20 эсвэл 0,30 тай байрлал. Цагаан ялимгүй давуу учир санаачлагатай тоглох ёстой.
Жишээ 2


Байрлалыг үнэлье.
1. Харын ноёны урд талын хүү давхардсан байна. Давхар хүү дайнд баатар гэдэг боловч энэ удаад лав биш
2. Материал тэнцүү байна
3. Аль ч тал төвийг эзлээгүй төв битүү байна
4. Цагааны боднууд ялангуяа бор хөлийн тэмээ ноёнг мадны торонд оруулсан байна.
5. Харын ноёнг хамгаалах, ноён зугтах боломжгүй болжээ.
4 + байна. Ойролцоогоор +1,5 байрлал. Цагаан довтлох
Жишээ 3


Байрлалыг үнэлье.
1. Хар тал 2 хүү илүү байна. 2 Ижил цагаан хөлийн тэмээтэй юм байна. 3. Харын а шугамын хүү тэмээтэйгээ байвал бэрс гарахгүй онолын тэнцээ.
Хэрвээ цагааны нүүдэл бол онолын тэнцээ 0,00 харын нүүдэл бол хар хожно -2

Стейницийн дараах дэлхийн аварга бол Ласкер юм. Түүний тоглолтын арга барил нь стейництэй төстэй байсан ба нэмсэн зүйл нь бол Ласкер цэвэр тамирчин хүн байсан. Өрсөлдөгчөө судлаж өрсөлдөгчиддөө таагүй байдал үүсгэдэг байжээ. Мөн түүний гараа бол тийм ч их гялалзсан гайхамшигтай шууд давуу болохын төлөө байдаггүй байв. Харин энгийн тэнцүүвтэр байрлал авдаг байлаа. Үүгээрээ өмнөх дэлхийн аваргатай төстэй байлаа. Түүний хамгийн гол давуу тал нь хожигдох байрлалд сайн хамгаалсаар ихэвчлэн хожигддоггүй байлаа. Стейницийн хувьд бол шатар нь шинжлэх ухаан тайлагдашгүй нууц байхад, Ласкерийн хувьд шинжлэх ухаан тайлагдашгүй нууц биш зүгээр л спорт түүний хувьд шатрын өргийн чанар хамаагүй зөвхөн тэмцээний оноо л чухал байв. Өрсөлдөгчдөө таагүй байдалд оруулж байлаа. Ласкерийн нүүдэл бүр нь өмнөх нүүдлээсээ хүчтэй байдаг гэж тэр үеийн шатарчид ярьдаг байжээ.

Monday, August 22, 2011

Мөнгөнтуул мөнгөн медаль авчээ.


8 сарын 12-оос 8 сарын 23-ны хооронд БНХАУ-д оюутан залуусын юниверсад их наадам болж өнгөрлөө.
Уг наадамд монголоос олон төрөлд багш дасгалжуулагч тамирчид оролцлоо. Шатрын төрөлд дасгалжуулагчаар Жигжидсүрэн багш, Эрэгтэй Баттулга, Гүндаваа, Батчулуун, Мөнхгал эмэгтэй Мөнгөнтуул, Батчимэг, Янжиндулам, Өнөржаргал нарын тамирчид оролцжээ.

Б.Мөнгөнтуул тэмцээний эхний хэсгээ муу эхэлсэн боловч дараалан 3 хожин мөнгөн медаль авчээ. . Сүүлийн өрөгт 6,5 оноотой түрүүлж явсан тамирчинтай учраа таарсан. Хэрвээ тэнцвэл байргүй, хожвол коэффициент тоолохоор 6 оноотой байжээ. Шийдвэрлэх өргийг олон удаа тоглосон туршлагатайгаа харуулж 37 нүүж хожжээ. Өргийг үзэхийг хүсвэл
http://livegames.fide.com/shenzhen2011/women/women.htm
Бусад тамирчдын хувьд бол хэдийгээр медаль аваагүй ч гэсэн тавин хувийн амжилт үзүүлж, рейтингээ өсгөсөн байна.
Тэмцээний дүн
1WGMTan ZhongyiCHN23967.052.042.030.0
2IMMunguntuul BatkhuyagMGL24577.049.038.527.5
3WGMHuang QianCHN24047.048.037.527.0
4IMVasilevich IrinaRUS23676.552.040.529.5
5WGMBatsiashvili NinoGEO23816.549.538.027.5
6WGMStojanovic AndelijaSRB22936.543.033.524.5
7WIMKalinina OlgaUKR22226.050.540.529.0
8WIMYildiz Betul CemreTUR22826.050.039.028.0
9WGMShen YangCHN24596.050.038.527.5
10IMPurtseladze MakaGEO23646.049.538.527.5


Rk.
NameFEDRtgPts. TB1 TB2 TB3
1GMLi Chao
26698.549.039.027.5
2GMWang HaoCHN27186.555.041.529.5
3GMWang YueCHN27096.552.541.529.5
4GMAndriasyan ZavenARM26166.552.540.028.5
5GMKravtsiv MartynUKR25716.548.037.526.5
6GMRakhmanov AleksandrRUS25856.547.036.025.0
7GMPapin VasilyRUS25656.546.036.525.5
8GMGrigoryan AvetikARM26086.051.540.028.5
9GMMelkumyan HrantARM26006.050.037.026.5
10GMNi HuaCHN26626.049.539.028.0

Тэмцээндээ амжилттай оролцсон тамирчиддаа баяр хүргэе!